Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино
2022/04/20
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын асуудлаар тодруулсан гишүүний асуултад хариулт өгөв.
Тэрбээр "НӨАТ-ын тогтолцоог аль болох хөндмөөргүй байна. Сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн зөв татварын тогтолцооны нэг систем юм. Энэ бол дэлхийн 162 улсад байдаг сонгодог тогтолцоо. НӨАТ-ын 10 хувь өндөр дүнд орохгүй.
НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна" гэлээ.
Зочин · 2022/04/21
sugalaa bhgui bol humuus barimt avahaa bolino shuu deee
Зочин · 2022/04/20
Одоо баримт нэхэж авахаа больсон дээр юм байна л даа