Монголчууд анх удаа эмэгтэй легионер тоглогчтой болов
2022/04/25
Үндэсний сагсан бөмбөгийн 3х3 төрөлд төдийгүй Монголын спортын замналд анх удаагаа эмэгтэй легионер буюу гадаадын тоглогчтой боллоо.
Канадын шигшээ багийн тоглогч Тимбилла Рашида энэ жилийн FIBA 3x3 Women’s Series буюу Дэлхийн Гран при-д Монголын мэргэжлийн клуб Улаанбаатар Амазонс-т тоглохоор гэрээгээ үзэглэжээ.
Энэ тамирчны өмнө Улаанбаатар ММС эрэгтэй багт Канадын алдарт Стив Сер тоглох гэрээгээ хийсэн юм байна. Ийнхүү Монголын багууд анх удаагаа эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 легионер тоглогчтой ФИБА-гийн шинэ улиралд хүч үзэх болж байна.