Ж.Батзандан: Монголд шинэ хувьсгал хийхээр Ж.Батзандан эх орондоо ирлээ
2022/05/03
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: " Миний бие амьдралынхаа бүх шийдвэрийг өөрөө гаргадаг. Өнгөрсөн жил гаруй хугацаанд Австрали Улс дахь Монгол Улсын ЭСЯ-нд судалгаа, Парламентын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад саяхан Монгол Улсдаа хүрэлцэн ирлээ.
ШИНЭ намын удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсад шинэ хувьсгал буюу тогтолцооны шинэтгэл хийх цаг нь болсон гэж үзэж байгаа учраас Ж.Батзандан эх орондоо буцаж ирлээ.
Австралид өнгөрүүлсэн нэг жилийн хугацаа үр өгөөжтэй, үр дүнтэй байлаа. Иймээс миний бие мэдсэн, сурсан, судалсан бүхнээ Монголынхоо төлөө зориулахаар эргэн ирлээ. Урдаа Ковидтой, хойноо дайнтай Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал амаргүй хүнд байгааг ойлгож байна. Гэсэн хэдий ч амьдрал, тэмцэл үргэлжлэх ёстой гэж үзэж байна. Иймд эхэлсэн тэмцлээ үргэлжлүүлэхээр, МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр, Австрали, Шинэ Зеланд, Швейцарийн загварт суурилсан хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр эргэн ирлээ.
Би Л.Оюун-Эрдэнэд үнэнийг нь хэлэх гэж ирлээ. Түүнд олон алдаа дутагдал байгаа. Хамт тэмцэж байсан нь хамаагүй. Одоо үнэнтэй нүүр тулах ёстой. Ард түмний амьдрал хүнд байна. Авлига алга болоогүй байгаа. Тийм учраас Л.Оюун-Эрдэнэтэй, Х.Нямбаатартай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй өнөө маргаашгүй уулзана.
Монголд системийн өөрчлөлт хийе. Монголд шинэ хувьсгал хийе. Энэ улсыг өөрчлөхгүй бол болохгүй байна гэдгийг хэлнэ. Яаж өөрчлөх вэ? гэдэг хөгжлийн загваруудыг өөрийн бичсэн номондоо маш тодорхой тусгасан байгаа. Надад ямар нэгэн даргын алба хэрэггүй. Би өнөөдөр чөлөөт иргэн болсон. Чөлөөт иргэн Ж.Батзандан чөлөөт иргэний тэмцэл хийх болно." гэв.
Зочин · 2022/05/05
Энэ я ар хуцдаг амьтан бэ? Юун хувьсгал. Балай болчихсон юм болов уу
Зочин · 2022/05/04
Одоо ч батзанданг дагаж намирах хүн байхгүйдээ энэ нөхөр яг юу хийсэн хоолны сав вэ
зочин · 2022/05/04
Хэдхэн сар яваад юм сурна гэж юу байхав. Одоо хэрэггүй бид тоглуулж ханасан.
Шинэ үе · 2022/05/03
Хамгийн хөгийн новш
ZOCHIN · 2022/05/03
BATZANDAAN CHI UG N GAIGUI AABIIN SHIIR HATAAH HUU SHUU. BI CHAMD ITGEJIINE.TUUH NEGEN TCAGT UNENIIG UGUULEHED CH NER TUR HUN CHANAR AA TER UED BITGII GEESEN GESEN NAMTAR TUUHTEI BGAARAI... UE UDMAARAA TEMTCDEG UNEN II DUU HOOLOI HEVEEREE GEDEGT CHINI ITGEDEGSHUU... GEHDEE AH N AUSTRALID YG ODOO B GAA SHUU.. HI HI..AMJILT HUSIE ..UDAHGUI OCHINODOO..
зочин · 2022/05/03
Ард түмэнтэйгээ нийлээд авилгалч хулгайч МАНтай тэмц