“Зууны мэдээ” сонины тавдугаар сарын 13-ны дугаарт Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад зөвлөх нь байсан Б.Ган-Очир өдгөө Х.Баттулгын АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилладаг.

Түүнийг огцруулж мэдэхээр болсон байна. Эх сурвалжуудын мэдээллээр уржигдар тус намын даргын ойрын хүмүүс Б.Ган-Очирт“...Украиныг дэмжиж байгаа бол явж болно шүү” гэжээ.

Учир нь Д.Сосорбарам руу гурил цацсаны дараа Б.Ган-Очир “...Бид ингэж болохгүй. Энэ бол ардчилсан хувьсгалын үзэл санаанаас урвасан явдал” гэчихсэн байгаа юм. Гэхдээ энэ нь шалтаг бололтой.

 

Тус АН-ын удирдах албан тушаалтнууд, даргынх нь ойрын хүрээллийнхэн тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хэвлэлийн албаны дарга гэсэн хүмүүс саяхнаас Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очирыгоо “...С.Эрдэнийн талд мэдээлэл дамжуулж байна” гэж хардах болжээ..

Түүнчлэн Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар залуустаа “...Намар есдүгээр сард бидэнд АН-ыг авах боломж гарч ирнэ. Тэгэхээр 2024 оны сонгуульд бид намаа авч орно гэсэн үг.

Та нар эхлээд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийг гартаа оруулж авах хэрэгтэй” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн билээ. Энэхүү мэдээлэлд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал залруулга хийв. Тэрбээр “Ийм зүйл огт болоогүй. Ялангуяа, АН- ын удирдах албан тушаалтнууд, даргынх нь ойрын хүрээллийнхэн тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хэвлэлийн албаны дарга гэсэн хүмүүс саяхнаас Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очирыгоо “...С.Эрдэнийн талд мэдээлэл дамжуулж байна” гэж хардах болсон гэх зүйл ор үндэслэлгүй. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хэвлэлийн албаны дарга гэх хүмүүс болоод Б.Ган-Очирын хувьд ийм яриа огт болоогүй” гэсэн тайлбарыг хийлээ.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин