Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг согтуугаар жолоочоо зодсонтой холбоотойгоор түүнийг чөлөөлж магадгүй гэх яриа Төрийн ордонд яригдаж эхэлжээ.

Тодруулбал Д.Ганзоригийг огцруулж, оронд нь Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр ажиллаж байсан Ч.Хосбаярыг томилж магадгүй гэнэ.

 

Түүнийг төрийн тэргүүнтэй найз гэх албан бус мэдээлэл байна.

 

Дашрамд дурьдахад Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нь АН-ын дарга Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед томилогдсон юм.