С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ротацийн хурал боллоо. Энэ удаагийн ҮБХ-ны хуралд нэр дэвшигчид цахимаар бүртгэв.

Үндэсний бодлогын хороо нийтдээ 304 гишүүнтэй бөгөөд цаашид бодлогын үйл ажиллагаагаа идэвхжүүлж, 14 дүгээр намын Их хурлаа товлон зарлах юм. Тус хурлаар намын удирдлага, намын даргаа сонгох юм.

АН-ын гишүүн С.Баярцогт, Б.Хурц, Х.Тэмүүжин нар гишүүний татвараа төлсөн учраас ҮБХ-ндоо үлдсэн бол шинээр Д.Сосорбарам Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Доржпүрэв,  Д.Ренцэнтавхай нар гишүүнээр орж иржээ.