МУХБ, МУГТ Э.Содномпилжээ шавь Г.Оргилболдын хамтаар ДАШТ-с АЛТАН МЕДАЛЬ хүртжээ
2022/06/03
Казакстан Улсын Алмата хотод 2022.05.24-29 нд зохиогдсон Хэрэглэлгүй / Classic / Хэвтээ шахалтын ДАШТнд Mанайхаас 18 н тамирчид оролцож 5 н алт 4 мөнгө 2 хүрэл медаль авч Хөдөлмөрийн баатар МУГТ Э.Содномпилжээ Насанд хүрэгчидийн -120 н кг д дэлхийн рекорд 260 кг аар тогтоож Алтан медаль хүртлээ.
Мөн түүний шавь ОУХМ Г.Оргилболд -93кг д өрсөлдөж 227.5 кг шахаж аваргын алтан медаль авлаа.Монголоос сlassic шахалтаар насанд хүрэгчидээс Дэлхийн 3 дахь алтан медаль боллоо. Г.Оргилболд нь 2016 оноос хойш тасралтгүй энэ спортоор МУГТ МУХБ Э.Содномпилжээ багшийнхаа удирдлаган доор хичээллэж ирсэн байна
Багш шавь 2 сансандаа хүрч дэлхийн дэвжээнд хамт алтан медал зүүсэн сайхан мөч тохиолоо. Энэ дашрамд ОУХМ Оргилболдыг үргэлж дэмжин хамтран ажиллаж байдаг Энержи Ресурс компан болон Өмнөговь аймагийн Цогтцэций сумын Засаг даргийн тамгын газар мөн Моголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоонд маш их баярласанаа илэрхийлж байна
Мөн энэ амжилтанд хүрхэд түүний багш болон гэр бүлийнхэн найз нөхөд багийн хамт олон маш их туслаж байсныг дурьдая