Польш улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол улсад айлчилж байна
2022/06/05
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау зургаадугаар сарын 4-ний өдөр буюу өчигдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Бойко болон албаны бусад хүн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.