Дүүргийн наадамд цол олгодог байх санал гаргав
2022/06/17
"Үндэсний баяр наадмын тухай хуулиар аймаг дүүрэг хоёрыг адилтгаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна” гэж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэв.
Тодруулбал, УИХ-аар хэлэлцэж буй Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн 5.7-д “Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно” гэдэг заалт бий. Уг заалттай холбоотойгоор дүүргийн цолыг бий болгох саналыг Д.Тогтохсүрэн гишүүн хэллээ.
Тэрбээр “Багануур, Багахангай, Налайх алслагдсан дүүрэг наадам хийхийг үгүйсгэж болохгүй. Харин дүүргийнх нь цолыг бий болгох хэрэгтэй. Сумын заан гэж арай хэлж болохгүй бол дүүргийн арслан ч юм уу нэг юм бий болгочих хэрэгтэй.
Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ гэсэн байгаа. Дүүрэг гэдэг үг байхгүй. Үүнийг бид бодолцох ёстой” гэв.
Зочин · 2022/06/20
Энэ арай дэнднээ. Жил бүр дүүргүүд баяр наадамаа тэмдэглэж наадам хийж цол олгоно.6 дүүргийн АХ баяр болж зөвхөн тэр дүүргийн бөхчүүд оролцоно. Дараа нь УБ хотын надам бас болно. Хундага тавилгүй , хутга салгалгүй наадамдана Гоё юмаа. Бас хорооны АХ ой болно. Найр наадам зуны турш үргэлжилнэ .Мөн ч гоё ухаалаг шийдэл гаргажээ.Мэдээж бас 6 насны иорь уралдана сур харвана.Идэж уух юм олдож таараа. Ходоодоо бэлд. Дараа нь корона тархана. ЭМЯ-хан таргална. Наадамчин Монголчууд цэнгэлийн манлайд хүрнэ. Ивээн тэтгэгч Хужаа андууд байх болно .Ай Хөөрхий дөө.
Зочин · 2022/06/19
Нөгөө Алтан гадаснаасаа өгчих
Зочин · 2022/06/18
байр , гудамжны наадамд ч олгодог болох хэрэгтэй наадам л бол наадам
Zochin · 2022/06/18
Eriin 3 naadam bol Sport bish Festival uzuulen toglolt shuu dee uls oron bolgond uur uurin IImerhuu bayar jagsaal uzuulen toglolt bolj bdag shd ug n ih hural murald n yamar hamaa bnaa
Залуу бөх · 2022/06/18
Баянгол дүүргийн наадмаас цол авмаар байна.
иргэн · 2022/06/17
Одоо багийн, бригадын хорроны аврага, арслан, заан, начин цолыг багийн даргын шийдвэрээр олгох хэрэгтэй болонээ. Ер нь наадмын тухай хууль хэрэгтэй юм уу. Улс тодорхой хэмжээний зардал гаргаж наадмын нээлт хаалтыг зохион байГУУЛАН МОРЬ, СУР, БӨХИЙГ ТУХАЙН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙМААР ЮМ. Төр хэт жижиг ажилд ингэж гүн орох нь эцэстээ шаварт суусан машин шиг хий эргэнэ байх шүү.
Зочин · 2022/06/17
За одоо тэнэгт нэртэйгээр нь хорооны гэж цол олгох нээ шинэ зуунд хүчний спорт гэх зуны халуунд хөлсөө арчих алчуургүй ёстой бидэндээ таарсан бусдад үзүүлмээргүй спорт