Сангийн сайд Б.Жавхлан Кью-Эс-Си компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Хөгжлийн Банкан дээр "Кью-Эс-Си" компанийн нэг 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдөж дууслаа. Ингэснээр тус дүнгээр Хөгжлийн Банканд алдагдлын сан байгуулж, энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөөр буурах байсан эрсдэл хаагдсан" гэдгийг мэдээллийн эхэнд онцоллоо.

Мөн үргэлжлүүлэн "Тус банканд зээлжих зэрэглэлийн агентлаг шалгалт хийж байсан. Өнгөрсөн долоо хоногт энэ зээл амжилттай төлөгдсөнөөр Хөгжлийн Банканд байгаа төрийн өмчийн компаниудын 500 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлд ойрын хугацаанд хэрхэн бүтцийн өөрчлөлт хийх, Засгийн газрын зүгээс хэрхэн төлж барагдуулах вэ гэдэг бодлогын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, 500 тэрбум гаруй төгрөгийн зээлийг хэрхэн боломжоороо төлж барагдуулах тогтоол гарсан гэсэн үг. Энэ тогтоол эергээр нөлөөлсөн.

Цаашдаа Хөгжлийн Банкны бусад төрийн өмчтэй холбоотой зээл төлөгдөх гэсэн тодорхой төлөвлөлт гарч байна. Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэл Засгийн газрынхтай ижил хэвээр үлдэж байгаа" хэмээн мэдээлэв   

ВИДЕО: