Абэ Шинзогийн дурсгалыг хүндэтгэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийлэв
2022/07/13
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд өнөөдөр очиж, Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн дурсгалыг хүндэтгэн гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо агсны “Идэвхтэй энх тайванч” гадаад бодлого Япон Улсын олон улс дахь нэр хүндийг өсгөн бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн төдийгүй Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарсныг Монголын ард түмэн мөнхөд дурсах болно хэмээн онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Монгол Улсын төр засаг, ард түмнийг төлөөлөн Абэ Шинзо агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийж, гэр бүл, төрөл төрөгсөд, нийт Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлэв.
DR. PRADHAN · 2022/07/13
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.