Д.Эрдэнэцэцг агсны дуунуудыг өөрийнхөөрөө амилуулсан дуучин Э.Болор-Уянга уран бүтээл туурвихын зэрэгцээ өөрийн санаачлагаар хүмүүнлэгийн үйлс бүтээж яваа ажээ.  Тэрбээр сардаа нэг удаа хүмүүнлэгийг үйлс хийж байгаа бөгөөд энэхүү ажлаа   өнгөрсөн гурав дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн байна. Тэрбээр эхний  хүмүүнлэгийн ажлаараа хүчирхийлэлд өртсөн, өрх толгойлсон эмэгтэйчүүд, амьжиргааны түвшингөөс доогуур орлготой хүмүүст сэтгэлийн дэм өгөх зорилгоор  ая дуугаа өргөхийн зэрэгцээ, уулзсан байна.  

Улмаар Гэр, бүл хүүхэд хөгжлийн төвд хандаж  СХД-ийн 21-р хороо “Жаргалант хотхон” буюу хуучнаар партизаны  САА-н  сурагчид болон  авъяаслаг багачуудтай уулзаж,  уран бүтээлээсээ толилуулжээ. Улмаар хүүхэд багачуудад урам зориг өгсөн бөгөөд түүний энэхүү уулзалтыг үндэсний үйлдвэрлэгч “Өгөөж” дэмжин бүтээгдэхүүнийхээ дээжээс хүүхэд багачуудад өгсөн байна.  

Тэрбээр  энэ сарын хүмүүнлэгийн ажлаа 27-ны өдөр хийсэн.  Тодруулбал  БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй болон  халамжийн мөнгөөр амьдралаа залгуулдаг өрхийн гишүүдийг хооллохын зэрэгцээ бэлэг өгч, нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн байна.  энэ удаагийн  уулзалтыг “Veranda” рестораны салбар “Terraza” ресторан, “ОБ Капитал фүүдс”, “Сурагч” сонин, Golden gobi” ажилласан байна.

Дуучин  Э.Болор-Уянга сар бүр энэхүү  сэтгэлийн дэм өгөх,  хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлэх бөгөөд хамтран ажиллаж байгаа байгууллага,  уран бүтээлчдэд баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.