Ч.Өнөрбаяр: Олон улсын хоригт орсон ОХУ-тай хамтарсан хээрийн сургууль хийх нь буруу
2022/07/29
ОХУ-ын зэвсэгт хүчний 300 орчим зэвсэг техник, 1000-аад албан хаагчид манай улсад хээрийн сургууль хийх болсон тухай асуудал нийгмийн анхаарлын төвд байна.
Мөн үнийн өсөлт, инфляц ард түмний бухимдлыг төрүүлсэн сэдэв болов. Эдгээр асуудлаар Ардчилсан намын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “ОХУ-ын танк, цэрэг манай улсад орж ирж, хээрийн сургууль хийх гэж байгаа тухай мэдээлэл явж байна. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Батлан хамгаалахын яам, холбогдох байгууллагууд таг чиг байна. Манай улс бол дайтаж байгаа аль нэг орны талд ордоггүй бодлоготой. Хуучин манай улс олон оронтой хамтарч хээрийн сургууль хийдэг байсан. Ингэхдээ НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжих зорилготой хээрийн сургуулийг хийдэг байв. Тэдгээр улсууд дайн хийж буй орны талд ордоггүй байсан. Харин одоо өөр байна. ОХУ дайтаад дэлхийд хүчирхийлэл үйлдээд, үүнийхээ төлөө олон улсын санкцид орсон. Харамсалтай нь бид энэ бодлоготой нь зэрэгцээд хээрийн сургууль хийх гээд явж байгаа нь дэлхийд буруу ойлголт өгнө. Манайх Үндсэн хуулиараа гадны цэргийг улсдаа байрлуулах буюу дамжин өнгөрүүлэхийг хориглодог. Энэ бол хуучин цагт оросын цэрэг Монголд орж ирж байрладаг байсан цагийг санагдуулж байна. Үүгээрээ дайтагч аль нэг улсын талд байгаа гэдгээ харуулах гэж байна.
Энэ цэргийн ажиллагаанд ОХУ-ыг Украин руу дайрсныг зөвтгөж кноп дарсан Беларусь, Узбекстан зэрэг өөрийн гэсэн толгой байхгүй Оросын хэдэн халаасны улсууд л орох гэж байна. Ардчилсан Монгол Улс ийм зарчмаар явж болохгүй. Уг асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл амьгүй байгаад гайхаж байна. Дээрээс нь эрхч баригч МАН түүхт 100 жилийнхээ ойгоор улсынхаа эдийн засгийг сүйрүүлж, найр наадам хийж л бэлэг барьж байна шүү дээ. Ардчилсан нам 2012-2016 онд засаг барих хугацаанд улс орны амьдрал ямар байсныг эргэн саная. Тухайн үед дизель түлш 1640 төгрөг байсан бол одоо 4000 төгрөг гарсан байна. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн өдрөөс өдөрт өсч байхад эрх баригчид юу хийсэн юм. Сая ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй. Ганц шийдсэн юм нь энэ оныг дуустал АИ-92 бензиний үнийг хэвээр байлгана гэсэн. Оросын Гадаад хэргийн сайдын айлчлалын зорилго иймхэн байсан юм уу. Ирэх оны нэгдүгээр сараас АИ-92-ын үнэ нэмэгдэх юм уу. Он гараад эдийн засаг бүр ч элгээрээ хэвтэнэ гэж байгаа. Засгийн газрын гал тогоог эдийн засаг мэдэхгүй Ц.Нямдорж бариад сууж байна. Улс орноо ийм байдалд оруулчихаад яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. УИХ-ын даргаа Засгийн газарт хариуцлага тооц оо. Үгүй бол тарцгаа. Дээрээс нь ард түмнээ ялгаварладаг бодлого байж болохгүй.
Дайныг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн “NoWar” жагсаалд оролцсон залууст хилийн хориг тавьсан байна. Тэд ямар гэмт хэрэгтэн үү. Яагаад Үндсэн хуульд заасан эрхийг нь хязгаарлаж байгаа юм бэ. Ийм байдлаар хүний эрхийг уландаа гишгэж болохгүй. Эрх баригчдын явуулж байгаа бодлогод ямар ч шийдэл харагдахгүй байна. АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “Инфляц өндөр байгааг бүгд мэдэж байгаа. Засгийн газар инфляцийн шалтгааныг гадаад нөхцөл байдал руу чихэж байна. Энэ үнэн бодитой мэдээлэл биш. Инфляц нэмэгдсэн шалтгааныг 100 хувь гэж үзвэл 20-30 хувь нь гадны нөлөөтэй, 70 хувь нь цэвэр бодлогын алдаа. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдэл гаргахдаа “Бид АИ-92 бензиний үнийг барина. Яагаад гэвэл сонгогчдын ихэнх нь энэ бензинийг хэрэглэдэг” гэж шууд хэлсэн. Өөрөөр хэлбэл, популист бодлого явуулж байна. Гэтэл тухайн улсын эдийн засаг, уул уурхай, газар тариалан, тээвэр, мал аж ахуй дээр тогтдог. Эдгээр салбарын үндэс нь дизелийн түлш байдаг.
Айл өрх, хувь хүмүүс тогтвортой үнээр АИ-92 бензин худалдан авч байгаа ч бусад хэрэгцээгээ яах юм бэ. Бусад бүх бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөж байна. Хятадын инфляц 2.5 байгаа. Манай гол худалдааны түншийн барааны үнэ тогтвортой байгаа. Тэгвэл тээврийн зардал нэмэгдсэнээс болж манайд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна. Засгийн газар тээвэрлэгчдийнхээ ажлыг булааж авдаг болсон. Хувийн хэвшилд квот өгдөггүй. Ажилгүйдэл, ядуурал өсч байгааг бүгд мэдэж байгаа. Дээрээс нь эзлэн түрэмгийлэгчидтэй нийлж, хээрийн сургууль хийж байж хар жагсаалтад орох вий дээ” гэлээ.
Зочин · 2022/07/30
элбэгийн үнэнч гөлөг хуцаа 2 уулаа лалд орж үз
E · 2022/07/29
Эргүү малаа олон улс хориг тавиад ороос улс ямар хүчирхэг байгаа хориг тавьсан барууны орнууд яаж амаараа шороо үмхэж арчаагаа алдаж байгааг хараач мангар тэнэгээ
Зочин · 2022/07/29
АН аа тар өө... бхгүй бол
Зочин · 2022/07/29
Orosiig ta nar medehgui meddeg so oilgihgui poprood bn ach tusiin tegheer chamtai.yu yrih we 90,onoos emne tersen huuhduud mednee.hoishhiin chi bitgii.dewergeed bail da.
Зочин · 2022/07/29
buhel buten ulsiig chi ugiseed yahnuu de chi.bol.enhbayriig barimjilhad buuutai ywj bsn hun suuld n.tolgoigoo buteegeed suuj bsn hun chi dainaas j iluu bsn bishu yah gej buutai ywsan uls bn teeiigjin udirdaj bga humuus chamaas deer baihaa chi bol zewhen elbegdorjiih ym
Зочин · 2022/07/29
Damdin dorj · 2022/07/29
mash zuv heljee...ezengui ail gdg shig l bigioooooo,
Зочин · 2022/07/29
ЗАЙЛАХ
Зочин · 2022/07/29
ҮАЙЛ. НОВШОО.