Монголын Үндэсний түүхийн музей Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа үнэгүй үйчилж байна.  Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний музей өнөөдөр олны хөлд дарагдаад байгаа гэнэ. 

Олны хөлд дарагдаад байгаа Үндэсний түүхийн музей 17.00 цаг хүртэл ажиллах юм.