Сонгууль болгоны дараа аймгуудын Засаг дарга нарыг томилох гэж арай л “хүн амины хэрэг” гар­даггүй айхтар нажидтай ажил өр­нөдөг болсоор арван хэдэн жил болж байна. 

Өнөөдөр үнэндээ төсвийн ерөнхийлөн захирагчийн ху­виар аймгийн Засаг дарга нар шиг ахархан хугацаанд аймаг орон нутагтаа багтаж шингэхгүй болтлоо баяжиж хөлжин, Улаанбаатарыг ал­гасч улс гүрэн дамжиж нисээд байдаг шинэ цагийн ойворгон баячууд байхгүй гэхэд хилсдэхгүй. 

Нарийн яривал УИХ-ын ги­шүүдээс илүү юу гэхээс дутуу­гүй эрх мэдэлтэй, аймаг орон нутагт нь ху­ваа­рилсан хөрөнгө мөн­гийг эзэн хаан шиг л за­хиран зарцуулж, хажуугаар нь өөрс­дийнхөө амьдрал ахуйг хэдэн үеэрээ идээд ба­рах­гүй эд хөрөнгө, мөнгө сан­хүүгээр ба­талгаажуулж бай­гаа эрхмүүд гэвэл энэ цагт аймгийн Засаг дарга нар л байна. 

Шинэчлэлийн Засгийн газар 2016 онд багтаан 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд зөвхөн 2013 онд л гэхэд “Чингис бонд”-оос 570 тэрбум төгрөгийг Хөгж­лийн банкаар дамжуулан санхүү­жүүлсэн. 

Төлөвлөгөө ёсоор зур­гаан аймгийн төв ямар ч асуу­далгүй Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдсон байх ёстой ч зарим нэг нь өнөө­дөр ч дуусаагүй л байгаа. Санхүү­жилт нь хэдийнэ 100 хувь хийгд­чихээд байхад замын ажил нь дуусдаггүй, гэтэл эрхэм Засаг нар нь бүхэл бүтэн аймгаасаа илүү хөрөнгө мөнгөтэй болцгоосоор байгааг чухам юу гэж ойлговол зохилтой вэ. 

Хамгийн сүүлд АТГ-аас аймгаасаа баян эрхэм Засаг дарга нарын хөрөнгө, санхүүг олон нийтэд зарласан баримтаас харвал тэргүүн баянаар 13 сум, нийтдээ 56 мянган хүн амтай Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь хэмээх “шинэбаян” 2 тэрбум, 872 сая, 105 мянган төгрөгийн хөрөнгөөрөө толгой цохисон байгаа юм. 

Эрхэм Засаг дарга Ж.Батсуурийн ахархан бо­гино хугацаанд толгой эргэмээр баяжсаны нууцыг аймгуудаас анх удаа гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдсэн Баруун-Урт хотод улсын төсвийн санхүү­жил­тээр хэдэн арван тэрбум төг­рөг олгосонтой холбон тайл­барлаж байгаа нь ч оргүй зүйл биш. Түүний дараа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хэ­мээх цаасан дээрх аварга том төслийн толгой дээр сууж бай­гаа Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг 2 тэрбум, 385 сая, 960 мянган төгрөгийн хөрөнгөөр аман хүзүүдсэн байна. 

Хүмүүс санаж байгаа бол Дорноговийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох ажил гэж байнга л санхүүжилт нь дутагддаг, 

 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина  уу