Нэг хогийг нэг амттанаар солив
2014/06/01
Их хотын соёлын талаар Нийслэлчүүд бид яриад нилээд хэдэн жил өнгөлөө. Мэдээж ярих нь үр дүнтэй ч үлгэрлэн хийх нь илүү үр дүн дагуулдаг гэдгийн өнгөрсөн 2014 оны 06 сарын 1 буюу эх үрсийн баярын өдрөөр “Эрүүл мэндээрээ гоёцгооё ”ТББ, Фэйсбүүк/247 групп, “Төгөл өргөө”ХХК, “Мөрөөдлийн жигүүр” ТББ-н байгууллагуудын санаачилсан “НЭГ ХОГИЙГ НЭГ АМТАТНААР СОЛЬЁ” уриатай аян жинхэнэ утгаар нь үлгэрлэж чадлаа. Тэд Чингисийн талбай дээр жил бүр 06.01-ний дараа үлддэг хогон далайнаас урьдчилан сэргийлэх байдлаар уг аяныг өрнүүлжээ. Аяны гол зорилго нь хүүхдүүдийг зөв хэвшилд сургах, ТӨК-н ажилтануудын хөдөлмөрийг үнэлэх, иргэдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлуулахад чиглэсэн бол нөгөө талдаа хогоо зориулалтын саванд хаясан хүүхдүүдэд Витамин, Шоколатаар бэлэг барьсан нь хүүхдүүдийг баярлуулсан буяны том арга хэмжээ байлаа. Энэхүү санаачлага уриалгыг сонссон олон байгууллага хамтран зохион байгуулцах санал ирүүлсэнээс FB school 10E, Eko zaluus group, Мандах бүртгэл дээд сургуулийн оюутны зөвлөлийн төлөөлөл залуус гар бие оролцож нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 20 ширхэг явуулын хогийн цэгийг бий болгож ажиллаа. Харин уг аянд “Бэриш фрам”ХХК 6000 ширхэг Витамин, Клоун ах”ХХК 4000 шоколатаар, Санаачлагчид 8000ш шоколат нэмж нийт 18000 хүүхдийг баярлуулж, 3 орчим тонн хог уудлан ачих машинд хүргүүлжээ. Энэхүү аяныг өрнүүлсэний үр дүн өмнөх жилийн талбайд үлдсэн хог хаягдлыг 80 бууруулж чадсан хэмээн зохион байгуулагчид сэтгэл хангалуун ярьж байлаа.
Зочин · 2014/06/04
80% buuruulj chadsan
Зочин · 2014/06/04
mundag zaluuchuud yuma
Зочин · 2014/06/03
bayrlalaa
Зочин · 2014/06/02
сайхан ажил болсон байна. зохион байгуулагчид баяр хүргэе.
Зочин · 2014/06/02
80 buuruulah gej ???