Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ талаар Монголнын оюутны холбооноос тодруулахад  “Энэхүү худал ташаа мэдээллийг Монголын Оюутны Холбооноос албан ёсоор няцааж байна. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговор 06 сарын 30 хүртэл олгогдсон байдаг тул оюутнууд та бүхэн дээрх өдрийг хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих болно” хэмээн мэдэгдэв.  Энэхүү худал мэдээлэлтэй холбоотойгоор оюутнуудаас мөнгө нэхэх болон өөр асуудал гарсан тохиолдолд  Нийтийн тээвэртэй холбоотой санал гомдлоо 11-326 352 утсаар мэдэгдэх боломжтой юм байна. 

А.Баярмаа