Д.Сарангэрэл: 1,500 гаруй өрхийг ядуурлаас гаргахын тулд тухайн гэр бүлийн 18-55 насны иргэнд үсчний мэргэжил эзэмшүүлнэ
2022/09/26
Халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас ямар бодлого хэрэгжүүлэх талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл дараах төлөвлөгөөг танилцуулав.
1. Ядуурлын түвшнээс доогуур орлоготой 1,520 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьсан. Хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Эхний ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн дэмжих шаардлагатай өрхийг сонгон, тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлнэ. Тэр хүнд хэрэгтэй үсчинд суудал гарган өгч сэнс, сам, будаг, хими хийх бодис зэргийг нь авч өгнө. Мөн гэр бүлийг нь хоёр жилийн хугацаанд харгалзаж, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангана. Энэ ажил арваннэгдүгээр сараас эхлүүлнэ. Амжилттай болбол Монгол Улс ядуурлаас хэрхэн гарах загвараа бий болно.
2. Орон нутагт ажлын байр бий болгоход чиглэсэн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгоно.
Тооцоо судалгааг бодитой болгож байж, сангаас санхүүжилтээ авна. Үр дүнгийн гэрээ байгуулна.
3. Ажил хайгч иргэний хувь хүний чадавхыг үнэлнэ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас ажил хайгч иргэнийг ажилтай болтол нь тулж ажиллана. Улсын хэмжээнд 50,000 хүнд ур чадварын үнэлгээг хийж, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргаж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
4. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгч нарт хөнгөлөлттэй, хүүгүй, барьцаагүй зээл олгоно.
Үүнд хамрагдах иргэдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Зээлийг банкаар дамжуулан олгох бөгөөд 1,400 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгч хамрагдах боломжтой.
5. Оролцоо төсөл хэрэгжүүлнэ.
Энэ төслөөр дамжуулж, залууст зөөлөн ур чадвар, зөв хандлага суулгах зорилготой. 5,000 хүнийг сургалтад хамруулж, 80 хувийг нь ажилтай болгоно гэж зорьсон.
6. Их, дээд сургууль, МСҮТ-тэй суралцагчидтай урьдчилан гэрээ байгуулж, төгссөний дараа нэг жилээс дээш хугацаагаар ажлын байраар хангах байгууллагад цалингийн зардлын дэмжлэг үзүүлнэ.
7. Хөдөлмөрийн цахим бирж ажиллуулна.
Зочин · 2022/09/27
Үсчний мэргэжил эзэмшчихвэл ядуурлаас гарах юм биз дээ!!!