Архангай аймгийн засаг даргыг огцруулахаар болжээ
2022/09/30
Архангай аймгийн ИТХ-ын хуралдаан 2022 оны 9-р сарын 29-ны өдрийн 14:00 цагт товлогдсон. Гэвч АН-ын бүлэг хуралд орж ирээгүйн улмаас аймгийн ИТХ-ын ээлжит 8-р хуралдаан 9-р сарын 30-ны шөнийн 02:15 минутад 100 хувийн ирцтэйгээр эхэлжээ.
Хурлаар гурван асуудал хэлэлцэгдэхээр товлосон ч нэмэлтээр аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож, огцруулах асуудлыг АН-ын хэсэг төлөөлөгчид хуралдаанд оруулсан байна.
Тус асуудал аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжигдэж аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах тухай хүсэлтийг Монгол улсын ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.
Эх сурвалж: Архангай аймгийн Тамир телевиз