Ж.Батзанданг цагдан хорьж, ахыг нь суллав
2022/10/10
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Зам тээврийн дэд сайд асан одоогийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 5-ны өдөр /2022.10.05/ АТГ-аас баривчилж, 461 дүгээр хорих анги цагдан хорьсон билээ.
Түүнийг Зам, тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шалтгаанаар АТГ-аас шалгаж байсан бөгөөд уг асуудалтай холбоотойгоор саатуулсан гэж буй. Тэгвэл түүнийг саатуулсан 48 цагийн хугацаа энэ сарын /2022.10.07/ орой дуусаж, тэрбээр суллагдсан.
Харин прокуророос дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих санал гаргаж, улмаар шүүхээр тус асуудлыг хэлэлцэх үед тэрбээр шүүгчээс татгалзсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Ж.Бат-Эрдэнийн шүүгчээс татгалзсан гомдлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх маргааш буюу аравдугаар сарын 11-ний өдөр хэлэлцэхээр болжээ.
Уг асуудлыг өнөөдөр /2022.10.10/-т Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлоод байсан ч шүүгч нар сургалттай гэх шалтгаанаар ийнхүү хойшилсон байна. Харин уг гомдлыг хэлэлцэсний дараа түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал болох аж.