67 настай эмэгтэйг боож унаган дээрэмдэхийг завджээ
2022/10/12
Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19:34 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай ээжийн амыг барьж дээрэмдэхийг завдсан” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу шалгахад 38 настай, эрэгтэй Н гэгч нь согтуурсан үедээ 67 настай, эмэгтэй Л-ыг түлхэн унагаж, хоолойг нь боож дээрэмдэхийг завдсан байна. Хэргийг шалгаж байна.