Ц.Анандбазар: Нэгдүгээр курсийнхнийг орон нутаг руу шилжүүлбэл 50,000 оюутан түгжрэл үүсгэдэг байдал үгүй болно
2022/10/13
УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж гишүүд асуулт, хариулт болон санал хэлж байна. Энэ үеэр Ц.Анандбазар гишүүн санал хэлэв.
Тэрбээр "Үр дүнгүй олон зээл авах гэж буй нь ажиглагдаж байна. Төсвийн төсөөллийн хүрээнд өрийн таазыг нэмэх гэж байгаа бол урсгал зардлаа танах хэрэгтэй. Урсгал зардлаар өр зээл нэмэх боломжгүй. 2024 онд улсаа дампууруулчихсан эдийн засагтай баймааргүй байна. Хөдөөгийн хөрөнгө оруулалтыг бүрэн танасан. Хүнсний бодлогод бодит хөрөнгө оруулалт тавихгүй байна.
Түгжрэлд мөнгө төсөвлөнө гээд байгаа. Түгжрэлийг мөнгөөр бус, шинэлэг санаа, IT технологи, зөв менежментийн бодлогоор буулгах ёстой. Улаанбаатар хотод жил бүр 35-50 мянган оюутан нэмэгдэж байна. Их, дээд сургуулийг бүтнээр нь орон нутаг руу шилжүүлбэл дампуурна. Харин нэгдүгээр курсийн оюутнуудыг хөдөө орон нутаг руу шилжүүлбэл 50,000 оюутан түгжрэл үүсгэдэг байдал байхгүй болно. Хөдөө орон нутагт боловсон хүчин бэлэн байгаа" гэв.
Түүнчлэн тэрбээр Ерөнхий сайдын санаачилсан 1-5 дугаар курсийн оюутнуудыг орон нутаг руу шилжүүлэхээр Өмнөговьд сургууль байгуулж буй нь зөв хэмээлээ.
аяаяа · 2022/10/14
ТЭНЭГИЙН ТЭНЭГ МАЛ БУЗАРБАЗАР МАЛ ТОЛГОЙ НЬ ОЛГОЙ РУУГАА ОРСОН МУУ ШААР ЕРТӨНЦИЙН ДЭП БУЗАР..... ЖИНКЭН МАЛ БАЙНА.... ОЮУТНУУДАД МАШИН БАЙХГҮЙ МАЛАААААА АВТОБУСААР ЗОРЧДОГИЙН ТЭД МУУ МАЛ МИНЬ МАЛЫН МАЛ ХҮҮХНИЙ ДОН ГАЖ ПЯСДА ШИМЭГЧИН ПАРЗИТ ПЯСДА ШҮҮ ЧИ