МОНЦАМЭ агентлагийн дарга Г.Амартүвшинг ГХ-ны дэд сайдаар томилжээ
2022/11/02
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын/ШШГЕГ/ дарга Д.Загджавыг чөлөөлж, О.Амарсанааг тус газрын даргаар, Гадаад Харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж, оронд нь Г.Амартүвшинг томилсон байна.
ГХ-ны дэд сайд болсон Г.Амартүвшин нь Гадаад Харилцааны яаманд сайдын зөвлөх, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин, атташе, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга, МОНЦАМЭ агентлагийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж.