Жазз хөгжмийн тансаг аялгуунд уярч сонороо мялаахыг хүсвэл энэ сарын 7, 8, 9-ний өдрүүдэд 19 цагаас Turning Point Café-р зочлоорой.

Дээрх өдрүүдэд АНУ-ын жазз дуучин Наташа Жоунс, ХБНГУ-ын контрабас хөгжимчин Мартин Зэркерийн хамт хоршин тоглож сэтгэл сэргээм эгшиглэнт аялгуу, хөнгөн хэмнэлийг "Таны сонорт хүргэх" болно.

Наташа Жоунс нь Вашингтон хотын Кеннеди, Нью Йорк хотын Линкольн төвүүдийн тайзан дээр тогтолтоо хийж Перу, Өмнөд Солонгос, Мексик, Герман, Франц зэрэг орнуудад зохион байгуулагдаж байсан жазз фестивалиудад урилгаар оролцож байсан. Харин Мартин Зенкерийн хувьд UGETSU жазз хамтлагийн бүрэлдэхүүнд байхдаа Европ, Ази, Австрали, Өмнөд Африк тивийн олон хотуудаар аялан тоглолт хийж байсны зэрэгцээ  2008-2012 онуудад Өмнөд Солонгосын Кёнг Хи их сургуульд жазз хөгжмийн түүх, контрабас хөгжмийн багшаар ажиллаж байсан.  

Уг тогтолтыг Креатив воркшоп ХХК, Turning Point Café, "Гоодаль" сэтгүүл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд та бүхнийг хүрэлцэн ирж орчин үеийн жазз хөгжмийн гайхамшигт тогтолтыг үзэхийг урьж байна.