Мөрөөдлийн театрын жүжигчин Алтаншагайг уншигч та бүхэн андахгүй сайн танина. Тэрбээр УДЭТ-д 5 жил гаруй жүжигчнээр ажилласан. Өөрсдөө хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүлэлээр театраасаа гарсан гэдэг.

Залуу хүний амьдрал улсын байгууллагын цалин хүрэлцэхгүй байна хэмээж байсан удаатай. Өдгөө мөрөөдлийн театрт ажиллаж байгаа билээ. Саяхан тэд Солонгост ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулан тоглолтоо хийхээр хүлгийн жолоо залсан.

                          

Харин тэнд очоод жүжигчин Алтаншагайгийн биед өөрчлөлт оржээ. Өөрөөр хэлбэл, ихэд эмэгтэйлэг болсон байна. Энэ тухайгаа тэрбээр өөрийн найзууд нөхдүүддээ "Аягүү Солонгост хэд хоносон чинь ийм болчих гэж шаар юм аа" хэмээн хачин болоод байгаадаа ихэд санаа зовж буйгаа дуулгалаа.

Түүний найзууд эл байдлыг нь хараад "Хаа хандлага өөрчлөгдөж байгаа юм байна. Солонгост очихоор тэгдэг юм ш дээ" гэж хариулж байх юм.
 

Д.Ана