С.Одонтуяа: Иргэд даарч, өлсөж байна. Нүүрсний хулгайн асуудлаа ярьж, ажлаа хиймээр байна
2022/12/01
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдэд хандаж үг хэллээ.
Тэрбээр "МАН сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө эрх зүйн шийдэл, хууль журам болгох шаардлагатай. Үүнийг УИХ-ын чуулганд идэвхтэй оролцож байж хийх ёстой. Гэтэл олонхын бүлэг сүүлийн үед УИХ-ын чуулганд ирцээ бүрдүүлж чадахгүй байна.
Ирцээ бүрдүүлж чадахгүйгээс байнгын хороод хуралдахгүй байгаа. Өнөөдөр улс орны асуудал ямар байгаа билээ. Ийм үед МАН өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, чуулгандаа оролцохгүй байна вэ? Ялангуяа гол хууль болох Газрын тухай хуулийг хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулгадаг болгомоор байна. Орон нутгийн болон ардчиллыг гажуудуулсан асуудалд Ерөнхий сайд хуруу дүрж байна. Архангай аймагт иргэдийн хурал олонхоороо нэр дэвшүүлсэн, бүх шалгуурыг хангасан В.Мөнхбат гэж хүнийг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр энэ хүнийг томилохоос татгалзсан. Энэ мэт тухайн орон нутгийн иргэдийн сонголтыг хүндэтгэхгүй байна. Та нар эрх мэдлээр хахаж байгаа. Ийм үедээ нэг аймаг, нэг сумын эрх мэдлийг хязгаарлаж битгий онигоонд орооч. Ажлаа хиймээр байна.
Иргэд даарч, өлсөж байна. Бидэнд хийх ажил их байгаа. Нүүрсний хулгайн асуудлаа ярихгүй юм уу. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар бараг тоо нь буруу юм ярьж байсан. Ингээд өнгөрөөхгүй шүү. Нүүрсний хулгайн асуудлыг ард түмэн бүгдээрээ сонсож байгаа. Эцэст нь хүртэл явна.
Дизель түлшгүй байгаагаас бүх уул уурхай зогсож байна. Татвар төлөгчид хаалгаа барьж байгаа. Гэтэл энд инээдэм болгоод суугаад баймааргүй юм" гэлээ.
Зочин · 2022/12/02
Ард иргэд үнийн өсөлтөнд үнэхээр доромжлуулж байна. НАЙМААЧИД ТҮЦ Ч БАЙСАН ДУРААРАА ҮНЭ НЭМЖ БАЙНА. ЭНЭ ҮНИЙН ӨСӨЛТ ИРГЭДИЙГ ЗҮГЭЭР АМЬДААР НЬ АЛЖ БАЙНА ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭХ ШААРЛАГАТАЙ БАЙНА.ЗАСГИЙН ГАЗРАА ЕРӨНХИЙ САЙД АА
Зочин · 2022/12/01
Ан ыхан гэж нэг хэдэн үг хэлэгчид болжээ сөрөг хүчин шиг сөрөг хүчин болоочээ
Зочин · 2022/12/01
Heryyliin har heree mini,chamaar dytah zyil baihgyi ch ta nariin hiij chadaagyig ene nam hiiseer irlee,deer ni ta nariin haraal hel amiig ch dabah gej ganzhan MAN hicheej baina?ta nar tiim sain yum bol zahirch baihdaa yagaad Mongol ylasiig yns salzand ni barigdyylaj doos ni hiisen baihab?....byeen harj bysad ryy dobtol?....Muusain har hereenyyd ee!!!adgiin saar nam!!!ardchilsan nam bol?......
zochin · 2022/12/01
unuudur medev u gent uhaa orj noirnooso serj bga darga nar ih boljee har gargaas irsen nuhud ihseed mgl zugeer u
шаабар · 2022/12/01
Уг нь зөв үг хэлж. Гэхдээ их сул, бөөрөнхийдүү домноод өнгөрчээ. Нэр ус тоо баримт дурдан чанга хатуу хэлэх байсан юм.
Зочин · 2022/12/01
Элэг бүтэн монгол хөтөлбөр явуулаад ямар үр дүн гарав гэвэл их л юм ярих байх чухамдаа ямар ч хэрэггүй ажил байлаа төрийн бодлого яавал ард түмнээ ядуу байлгах вэ л шүү дээ