Хэрэглэгчдээ үргэлж хайрладаг SocialPay аппликэйшн ээлжит урамшуулалт хөтөлбөрөө зарлаж байна. Цаг агаар, уур амьсгал хүйтрэхийн хирээр бид дархлаагаа дэмжиж, эрүүл мэнддээ илүү их анхаарах шаардлагатай болдог. Тиймээс бид энэ удаа та болон таны гэр бүлийн эрүүл мэндэд санаа тавьж, хамгаалахаар “Монос Улаанбаатар” ХХК-тай хамтран буцаан олголттой урамшууллыг эхлүүллээ.

Энэхүү урамшууллын хүрээнд та Улаанбаатар хотод байрлах Моносын бүх салбараар үйлчлүүлэх эсвэл www.emonos.mn вэбсайт болон emonos аппликейшнээс худалдан авалт хийхдээ SocialPay аппликэйшнаа ашиглан төлбөрөө төлөөд 20%-ийн буцаан олголтыг авах боломжтой. Урамшуулал 2022.12.02-2022.12.16-ныг дуустал үргэлжилнэ.

Харин буцаан олголт таны гүйлгээ хийгдсэнээс хойш 1 өдрийн дараа дансанд тань орох ба 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байна.

Та ЭНД дарж, өөрт хамгийн ойр байрлах Монос эмийн сангийн салбарыг харах боломжтой.

Харилцагч та урамшуулалтай холбоотой мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас аваарай.

SocialPay үргэлж таныг хайрлана...