Хийлч О.Байгалийг уншигч та бүхэн андахгүй сайн танина. Тэрбээр анх 6 настайгаасаа хөгжмийн ертөнцөд хөл тавьж, өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгож чадсан юм.

Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийг гоцлол хөгжимчин, хийлч мэргэжлээр төгссөн. Түүний анхны тоглолт нь 2012 оны нэгдүгээр сарын 27-нд “Сонгодог Эгшиглэн” симфони найрал хөгжимтэй УДБЭТ-ын тайзнаа тавигдаж байсан билээ. Үүнээс хойш жил болгон “The Best Of Classics”VIP концертийг Сингапур, Хонг Конг зэрэг улс орнуудад тоглолтоо хийдэг. Тэрбээр залуу хүний хувьд Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхэд санаагаа чилээж, ихийг бүтээхээр зорьж буй юм. Өмнөө зорилготой, чадварлаг бүсгүйчүүдийн нэг О.Байгаль өдгөө “Интерконсалтинг” группын бизнес хөгжлийн захирал зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа гэдэг.

Саяхан "Хаа ч явсан чамайгаа үүрсээр л явна даа Хийл минь" хэмээн онцлон хэлсэн юм.

                  

 

Д.Ана