Ерөнхий сайд Н.Алтанхуяг 50 сая төгрөгийн зарцуулалтаа тайлагналаа
2014/06/05
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тайлагналаа.
Тэрбээр "замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэх зорилгоор 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин худалдан авах, програм хангамж сүлжээ бий болгоход 1.8 тэрбум төгрөг, хот хоорондын шуудан тээвэр хүргэлтийн авто машин нийлүүлэхэд 880 сая төгрөг, шуудангийн тээвэр хүргэлтийн GPS суурьтай хяналтын систем нэвтрүүлэхэд 99 сая төгрөг, шуудан хүргэгч нарт гар компьютер худалдан авч өгөхөд 150 сая төгрөг, мэдээллийн ложистик сүлжээ байгуулахад 80 сая төгрөг, ухаалаг шуудангийн хайрцаг худалдан авч, суурилуулахад 720 сая төгрөгийг тус бүр зарцуулжээ.
Мөн Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад битүү худалдааны төв барихад 9.7 тэрбум төгрөг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна спорт цогцолбор барих, хөл бөмбөгийн талбай 1 ширхэг, талбайн теннисны талбай 3 ширхэг, сагсан бөмбөгийн талбай 3 ширхэгийг байгуулахад 1.6 тэрбум төгрөг, мөн тус хүрээлэнд 2.655 км урт дугуй, цана, гүйлтийн хосолсон зам болон дугуйн зогсоол барихад 3.7 тэрбум төгрөг, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлахад 2.5 тэрбум төгрөгийг тус бүр зарцуулсан аж.
Түүнчлэн 11 аймагт оношлогооны тоног төхөөрөмжүүд худалдан авахад 23.6 тэрбум төгрөг зарцуулсан" гэлээ. Эдгээр ажлуудад зарцуулсаар Ерөнхий сайдын багц дахь 50 тэрбум төгрөг дууссан байна.
Х.Даваа
Зочин · 2014/06/10
Undur tehnologotoi dulaanii stantsiig olonoor barih ni yag zuv. Uranii uilder bol hereggui ee. 500 jil bolson ch uranii hor arildaggui.
Зочин · 2014/06/10
Mongol uls mash ih nuurstei bolohoor undur tehnologotoi dulaanii stantsiig olnoor barih heregtei .u
шууданч · 2014/06/07
хайран тавин мянган тэр бум... уг нь миний л мөнгө юмсан. хөргөгч дүүрэхээ байсны учир ердөө энэ л юм байна ш дээ...
Зочин · 2014/06/06
onoshilgoonii tonog tuhuurumjuus busad n ard tumend shuud ur ashigaa uguh zuil bish dandaa ***haa chavchaanii biznesiin shinjtei yumnuud baina . gar komputer programm hangamj medeelliin lojistik suljee ene ter bol saikhanbilegiin hiigeed garshchihsan chavchaa baina mungu chuvchuulsan uildel bain daa iim erunhii saadtai baih gej