Д.Ганбат: Энэ жагсаалыг киногоор яривал дөнгөж трэйлер. Цагаан сарын дараа жагсагчид дахин гарч ирнэ
2022/12/08
Ардчилсан Намаас цаг үеийн асуудалтай холбогдуулан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат гурван асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Нэгдүгээрт, жагсагчид зүй ёсны шаардлага тавьж байгаа. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Он гараад Цагаан сарын дараа гурван хүний хоёр нь ядуусын эгнээнд шилжинэ.
МАН-ын эрх барьж байгаа үед 44 их наяд буюу 12 тэрбум ам.долларын баялаг хяналтгүйгээр гадагшаа урссан. Ерөнхий сайд зүйл бүрээр эл асуудалд орооцолдсон учраас хулгайч нарыг зарлахгүй байна.
Энэ жагсаал бол киногоор яривал дөнгөж трэйлер. Цагаан сарын дараа жагсагчид дахиад гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Хоёрдугаарт, 2008 оны долдугаар сарын 1-нийг мартаж болохгүй. Тухайн үед таван хүний амь эрсэдсэн.
Жагсаалын үеэр талбайн гурван км дотор сүлжээ унагаж, УИХ нь цахимаар хуралдаж онц байдал зарлахыг дэмжсэн, Хотын дарга жагсаалыг хүч ашиглан тараах захирамж гаргасан. Энэ байдлаараа эдгээр албан тушаалтан огцрох шаардлагаа хангасан гэж үзэж байна.
УИХ-ын даргатай хариуцлага тооцох хэрэгтэй. Гэхдээ ард түмэн ч бас хариуцлага хүлээх ёстой. Иргэд сонголтоо хийж өнөөдрийн ийм байдалд хүргэсэн.
Гуравдугаарт, УИХ ээлжит бусаар хуралдаж, давжаа парламентад давхар дээл өмсгөсөн. Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар өөрсдийгөө шүгэл үлээгч гэж байна. Тэд хууль хэрэгжүүлэгчид байх ёстой.
Жилийн өмнө манай намаас Иргэдийн үг хэлэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьсан ч одоо хүртэл хэлэлцээгүй. Энэ хуулийг яаралтай хэлэлцэж, батлах шаардлагатай.
МАН-ын засаглалын үед нүүрсний хулгайч, авлигачид илчлэгдэхгүй. Тиймээс хууль, эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай.
Тухайлбал, авлига илчилсэн хүнд арай хөнгөн шийтгэл оногдуулах, үндэслэлгүйгээр баяжсан хүн хөрөнгөө тайлбарлаж чадахгүй бол хураах эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн шаардлагатай" гэж мэдэгдлээ.
Зочин · 2022/12/10
ardchilsan namiin tenegyyd byy hyz!!!myysain tenegyydees bolj ene ylas ikhe hohirson syy!!!ta nar sig gelgencheryyd hereggyi eezailchgaa...........
Зочин · 2022/12/08
Энэ маанаг ичмээр юмаа
Зочин · 2022/12/08
Наад жагсаад байгаа нөхдүүдээ бүгдийг нь баривчилж шалгах хэрэгтэй. Үнэхээр эх орондоо ажил хийж тавар НД төлж байсан байна уу? Эсвэл ажилгүй хулгайчууд үхэж далд орсон элбэгдоржоос мөнгө аваад жагсаж байна уу? гэдгийг нь заавал шалгах ёстой.
Зочин · 2022/12/08
Хэзээ яаж жагсахыг нь мэдэж байгаа юм чинь энэ муу ардчилсан намын хулгайч нар мөнгөөр санхүүжүүлж жагсааж байгаа юм байна л даа.
Зоч 01 · 2022/12/08
Онц байдал зарлана гээд бгаа гишүүд, сайд нар албан тушаалтнуудтай ард түмэн хариуцлага тооцох ёстой шүү. Түрүүчийнхээсээ сургамж аваагүй л бна даа. Ард түмнээ айлгах гээд бгаа юм бх даа.
иргэн · 2022/12/08
жагсаалын эхэнд яьаад байгаа Цогтбаярыг яаралтай хамгаалалтанд аваач