С.Эрдэнэгийн хүү Э.Одбаярын фракц жагсаалыг өөр чиглэл рүү оруулах гэж байна хэмээн шүүмжлүүлэв
2022/12/09
Зургаа дахь өдрөө жагсаал үргэлжилж байна. Нүүрсний хэдэн арван их наяд төгрөгийг завшиж, хулгай хийсэн хулгайчдыг илрүүлж, хариуцлага тооцохыг, алдагдсан мөнгийг олж ирэхийг ЖАГСАГЧИД шаардаж байгаа.
Тэгвэл органик жагсаалыг “мөнгөний”, “хөлсний”, “улс төрийн” жагсагчид өөр тийш нь хандуулах гэж оролдож, энгийн жагсагчдын ДҮРД хувирч байна.
АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү, “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр жагсаалыг УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ашиглаж, хутган үймүүлэхээр орж иржээ. Өчигдөр үдээс хойш жагсагчид зам хааж, уртаас урт цагаан давуу барьж ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР гэж шаардаж эхлэв. Тэгвэл Э.Одбаяр нь урт цагаан давуугаар хангаж, зарим залуусыг хөлслөн энгийн жагсагчдыг турхирч эхэлж байна.
Мөн талбай дээр 30 гэр барина гэж мэдэгдсэн нь САНХҮҮЖИЛТТАЙГ илтгэнэ.
Ийм улс төрийн гар хөл бологсод энгийн жагсагчдыг турхирч, эмх замбараагүй байдал үүсгэж ЖАГСААЛЫГ самрах нь. хэмээн олон нийт бухимдаж эхэлжээ.
Зочин · 2022/12/10
Эх орноо ч бол, Эрүүл мэндээ ч бодоорой дүү нар.
Зочин · 2022/12/09
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон удвал ард түмэн босно шүү
Зочин · 2022/12/09
жагсагчидад гэр барьж өгөө даарч байн шүү засаг огцруулах буруу нүүрсний хулгайтай хамт тэмцээ
Шинэ эрин · 2022/12/09
Хөөж гаргаа. Төр ямар аймхай юм бэ
шаабар · 2022/12/09
Эрдэнийн хамгийн сайн чаддаг үйлдэл нь хутган үймүүлэх. Гэмт хэргээс өөрийгөө мултлах оролдлого нь шүү. Сонор сэрэмжтэй байгаарай. МАНтай нийлээд АН-ыг самарсан шигээ улс орныг ч самарч чадна.