Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтээ Засгийн газарт өгсөн бөгөөд хүсэлтийг нь хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Б.Асралтын оронд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.