Х.Нямбаатар: Ковидийн үед зарцуулсан төсвийг ирэх 7 хоногт олон нийтэд зарлана
2022/12/09
Х.Нямбаатар сайд:
Би та бүхэнд 24 цагийн өмнө мэдээлэл өгсөн. Хэвлэлийн хурлын дараа би жагсаал хийж буй иргэдтэй уулзсан. Иргэд нүүрсний гэх хэрэгт холбогдсон этгээдүүдэд 15 жилийн хорих ял оноох, хөрөнгийг нь хураах санал хэлсэн. Эдгээр нь шүүх эрх мэдлийн асуудал юм. Засгийн газарт гэмт хэрэгтэнд ял оноох, хөрөнгө хураах эрх байхгүй.
Бид 1992 онд Үндсэн хууль, хуульт засаг бүхий төртэй байх сонголтыг хийсэн. Гэтэл жагсагчид ойлгомжгүй шаардлага тавьсаар байна.
Авлигын хэрэгт холбогдсон ч хялбаршуулсан журмаар шалгуулж, торгууль төлөөд ял шийтгэлгүй үлддэг байдлыг цаашид таслан зогсооно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барина. Харамсалтай нь энэ хуулийн төслийг намар УИХ хэлэлцэх, эсэхийг дэмжээгүй юм.
Ковидын үеийн төсвийн мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараа долоо хоногт та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулна.
Нүүрс тээврийн С зөвшөөрөл олгохдоо Авто тээврийн үндэсний төвийн зарим албан тушаалтан авлига авсан. Цаашид Авто тээврийн үндэсний төв зөвшөөрөл олгодгийг зогсоох хуулийн төсөл боловсруулсан. С зөвшөөрлийг байхгүй болгох хуулийн төслийг яагаад өнөөдрийг хүртэл хэлэлцээгүйг УИХ-ын даргаас Г.Занданшатараас асуугаарай.
oros · 2022/12/12
yalna2
mongol · 2022/12/12
arai2
hitad · 2022/12/12
sunu2
Зочин · 2022/12/09
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон удвал ард түмэн босно шүү