Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын тайлбар хөвөрч эхлэв
2022/12/13
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг зарлах хэвлэлийн хурал хийж байна. Уг хурлаар 17 хүний нэрийг эхний ээлжинд зарлалаа.
Тодруулбал,
1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2. УИХ-ын гишүүн асан З.Энхболд
3. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир
4. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
5. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
6.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
7.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
8.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
9. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
10. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
11. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
12. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа
13. Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр
14. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
15.ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
16. Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбат
17. УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нарын нэрийг зарласан.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Би Тавантолгой, Гашуунсухайт хаана байдгийг ч мэдэхгүй
Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Нүүрсний бүлэглэлд миний нэрийг оруулдаг нь сонин л юм. Анх удаагаа л сонсож байна. Хэвлэлийн хурлыг үзэж амжсангүй. Залгаж, тодруулж асууя даа. Би нүүрсний хэрэгт огт хамаагүй. Би нүүрс зөөдөг Тавантолгой, Гашуунсухайт гэдэг газар хаана байдгийг ч мэдэхгүй. Тэр ямар газар, юу хийдгийг ч мэдэхгүй. Миний үүсгэн байгуулсан болон хувьцаа эзэмшдэг компаниуд маань нүүрс зөөдөггүй. Харин нүүрсний хувийн компаниудад шатахуун нийлүүлдэг байсан байж болзошгүй” гэлээ.
Х.Мандахбаяр
Хуулийн байгууллагад өөрийн бизнестэй холбоотой бүх асуудлыг шалгуулахаа мэдэгдэж байна. Өнөөдөр АТГ-аас нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн бөгөөд үүнд миний нэрийг дурьджээ. Сүүлийн өдрүүдэд бизнесийн эх үүсвэрээ ямар мөнгөөр эхэлсэн тухай зарла, нүүрсний хулгай хийсэн үү, мөнгө угаасан уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү гэх мэт ил далд дайралтууд сошл орчинд газар авсан. Үүнд хариулт өгье.
1.Ямар нэгэн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэл гаргаагүй.
2.Нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй.
3.Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй.
4.Миний бие Их шижир баялаг ХХК-ийн 50%-ийн хувьцааг эзэмшиж, 2017-2019 оны хооронд хөрс хуулалтын бизнес эрхэлж байсан. Энэхүү компанийн үйл ажиллагааг шалгуулна.
5.Барилгын бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаагаа шалгуулж, төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрүүдээ тайлбарлана.
Хуулийн хүрээнд тодорхой цаг хугацааны дараа эдгээртэй холбоотой баримтуудыг олон нийтэд ил болгоно. Ер нь миний бие өөрийн эрхэлж байсан аливаа бизнес, компанийн үйл ажиллагааг нууж байгаагүй. Бүх зүйлийг ил тод, нээлттэй явуулж ирсэн. Мөн миний бие төрд ямар нэгэн шийдвэр гаргах албан тушаалд нэг өдөр ч ажиллаж байгаагүй.
Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд оролцсон, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд хуулиа дээдэлж, зохих албан байгууллага, ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, хянан шалгах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна.
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, шударга үнэний талд хатуу зогсох болно.
Зочин · 2022/12/13
Юу вэ? Тавантолгойг хятадад өгөх гэсэн хүмүүсийн санаархлыг таслан зогсоож баялгаа авч үлдсэн хүмүүсийг нүүрс хулгайлсан гэж зарласан гэнэ ээ. АТГ ч ийм л аюултай газар даа. Бодвол МАН-ын гишүүд байдаг байх аа.
zochin · 2022/12/13
ene heden nuhud bid nii bolomj iig hulgailj bgaan heleh muu ug alga mgl hun bolj tursunduu durgui hureh ii hoichd mgl uls.n tuluu shudraga tatvar tulj amdrah.n husehgui bna odoo erunhiilgch Hurelsuh hiicheehgui bol mgl hun mgl do amdahgui shu ⁉️ naad hulgai chuud iig uruvduh husel alga hund hatuu yal ugj odoo erunhiilgch ardtumen zaluu chuudad eh oron do amar amgalan amdrah bolomj iig hurdan thag aldalgui shiidver gargaasai erunhiilgch Hurelsuh hicheege ardtumen hamtarj naad tamiin nuhdiig salthaay ene heden nuhud unuudur mgl uls.n hugjuld gai bolj bgaan unen erunhiilgch hicheehiig husj bna ardtumen chin hamt uchir hulgai chuud bid nii hurungiig ug tur hurunguu av