АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбоотой 17 улстөрчийг нэрлэсний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга.

Экс ерөнхийлөгчийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн мэдүүлэгт үндэслэн сэжигтнээр нэрлэсэн гэж буй. Тиймээс АТГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж байцаалт авахаар болсон.

Тэгвэл яг одоо Х.Баттулга АТГ-т очиж, мэдүүлэг өгч байна.