Төрийн гурван өндөрлөгийн 2021 оны мэндчилгээнээс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг л ажил болж эхэлжээ
2022/12/30
Он солигдох мөчид Төрийн гурван өндөрлөг мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Тэд өнгөрч буй оныхоо амжилт бүтээлийг онцолж, ирэх жилийнхээ ажлыг төлөвлөсөн баярын үгсийг иргэдэд зориулан хэлдэг. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээний үгс хэрхэн биеллээ олсныг тоймлоё.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны 12 дугаар сарын 31-нд мэндчилгээ дэвшүүлэхдээ “...Цар тахлын үед ч Улсын Их Хурал тасралтгүй хуралдаж, олон чухал хууль, бодлого шийдвэр гаргалаа. “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг цаг алдалгүй хэлэлцэн баталж, цар тахлын эсрэг нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж чадсан...” гэжээ. Ковидын хууль тухайн үедээ зөв зүйтэй хууль эрх зүйн орчин байж болох ч өнөөдөр арай өөр дүр зураг харагдаж байгаа. Жишээлбэл, энэ хуулийн үйлчлэлийн үед төрийн албанд 519 хүнийг хууль бусаар томилсон болох нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар илэрч байв. Цар тахлын үеийн нөхцөл байдал гэдгээр ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй ажил үйлчилгээ явуулах, томилгоо хийх эрхийг Ковидын хуулиар олгосон байдаг.
УИХ-ын даргын мэндчилгээний хамгийн анхаарал татсан хэсэг бол “...Улсын Их Хурал хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэнэ гэдгээ зарласан. Монгол хүн Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж байх ёстой. Монгол хүний эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Иргэдийнхээ эрхийг хангаж чадах эсэх нь ардчилсан ёс, ардчилсан Монгол Улс оршин тогтнох, эсэхтэй эн тэнцүү амин чухал асуудал юм...” гэжээ. Гэтэл НҮБ-ын тусгай илтгэгч манай улсад ажиллаад буцахдаа “Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр баривчлах явдал 99.3 хувьтай байна” гэсэн дүгнэлтийг зарласан. Энэ бол монгол хүний эрх, эрх чөлөө ямар хэмжээнд байгааг харуулсан үзүүлэлт. Нэг ёсондоо УИХ-ын дарга Г.Занданшатарын 2021 оны шинэ жилийн мэндчилгээний үгс биеллээ олоогүй байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жилийн баярын мэндчилгээндээ хүн ам, малын өсөлт, спортынхны амжилтыг дурдаж, “...Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна... Улаан залаат, хөх Монголынхоо босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ “харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах” ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүчирхэг Монгол Улсыг хамтдаа бүтээхийн төлөө хичээн зүтгэцгээе” гэжээ.
Тэрээр бас “...“Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь шинэчлэлүүдийг нэн даруй, цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэсэн нь бий.
Шууд хэлэхэд, энэ шинэчлэлүүд эхлээгүй. Цар тахал, хилийн асуудлаас үүдэж бараа экспортлох битгий хэл импортын бараа бүтээгдэхүүнээ авах гэж өнгөрсөн нэг жилийн хугацаанд монголчууд үйлээ үзсэн. Олборлолтоос боловсруулалтад шилжсэн, ажлын байр бий болгосон үйлдвэр үйлчилгээ байсангүй.
Ерөнхийлөгч үргэлжлүүлэн “...Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байж ирсэн, цаашид ч байх болно... Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай. Монгол хүн, Монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй” гэсэн. Монгол хүн монгол төрийн бодлогын цөм байх агуулга 100 хувь эсрэг байлаа. Учир нь ард түмний өмч гэгддэг байгалийн баялгийг эрх баригчид хулгайлсан аварга том хулгай ил боллоо. Хохирол нь 40 их наядаар яригдаж байна. Байгалийн баялгийнхаа үр шимийг монголчууд тэгш хүртэж чадсангүй. Нэг ёсондоо, монгол төрийн бодлогын цөмд МАН-ын дарга нар байж ирсэн нь нэгэнт ил болсон. Ингээд харахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны сүүлийн өдөр ард түмэндээ хандсан мэнчилгээний үгсийн үр дүн, биелэл ярих боломжгүй, ямар ч ач холбогдолгүй үгс байжээ.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2021 оны шинэ жилийн үдэш ямар мэндчилгээ дэвшүүлэв, түүний үгс хэрхэн биеллээ олсныг задалъя. Тэрээр “...Улиран одож буй 2021 он Цар тахлыг даван туулахын төлөө хамтын хүчээр тэмцсэн түүхэн он байлаа” хэмээн онцолсон. Үнэхээр ч сүүлийн гурван жилийн хугацаа бол цар тахлын эсрэг монголчуудын, Засгийн газрын тэмцэл байсан нь үнэн. Монгол Улс дэлхийн улс орнуудаас тэргүүн эгнээнд вакцинжуулалтад хамрагдаж чадсан нь хамгийн олзуурхууштай явдал байлаа.
Мэндчилгээнд “...Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулж, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн зургаан багц асуудлыг шинэ оны эхний өдрөөс эхлэн эрчимтэй хэрэгжүүлэхэд бэлэн боллоо” гэж байв. Түүний ийнхүү зарласан шинэ сэргэлтийн бодлогуудаас боомтын сэргэлт дээр ахиц тэмдэглэх учиртай. Хэдийгээр өнөөдөр вагоноор нүүрс зөөж эхлээгүй байгаа ч төмөр замаар ачихад бэлэн болсон гэдэг нь Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Тэрээр бас “Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь зөвхөн нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай гашуун үнэнийг 2021 он бидэнд бүр ч илүү ойлгууллаа” гэж байв. Өнгөрөн одож буй 2022 он ч нэг боомт, нэг улсаас хараат байхын гашуун зовлонг бүх нийтээр мэдэрсэн жил болж өнгөрч байна. Тийм ч учраас Засгийн газар энэ чиглэлд дорвитой ажиллахыг олон нийт хүлээж байгаа.
Ерөнхий сайдын мэндчилгээнд онцлох нэгэн хэсэг бол “Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг хоёр дахин тэлж, 285 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөл хангагдаж, цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч чадна гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна” гэсэн өгүүлбэр юм. Эдийн засаг тэлж, ажлын байр нэмэгдэнэ гэдэг бол өнөөдрийн монголчуудын мөрөөдөл болсон гэхэд хилсдэхгүй. Энэ өөрчлөлтийг л ард түмэн тэсэн ядан хүлээж байгаа. Үүний эхлэл бол Засгийн газрын тэргүүн нүүрсний хулгайчидтайгаа зоригтой тэмцэж, улсаа хохиролгүй болгохын төлөө ажиллах ёстой юм.
Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2021 оны gарванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнүүдээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгс л ажил болж эхэлжээ.
DR. PRADHAN · 2022/12/30
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Н · 2022/12/30
Т