УДЭТ-ын жүжигчин МУСТА Д.Ганцэцэг өдгөө "Хувьсал" продакшнаар овоглогдох болсон. Тэрбээр өнгөрсөн оны "Гэгээн муза"-д Моно драм буюу ганц хүний жүжгийн төрлөөр нэр дэвшин алтан цомын эзэн болж байсан билээ.

Таны туйлын хүсэл, зорилго нь "Хоёр хүүгээ эх орондоо хэрэгтэй хүн болгох. Тэгээд хүүхдүүдийнхээ хийсэн бүтээснийг хараад сууж байх үед л миний хамгийн том бахархал байна. Тэр цагт л туйлын хүсэл зорилго минь биелэх байх" хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Авьяаслаг хөөрхөн жүжигчиндээ уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргээд аз жаргалыг хүсэн ерөөе!

Д.Ана