УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “2023 оны нэгдүгээр сард багтаан БНХАУ хилээ нээж, зорчих хөдөлгөөн хэвийн горимд шилжихээр болсон.

Энэ хүрээнд Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй жолооч нараас /Ковид-19/-ийн шинжилгээ авахгүйгээр тээврийг үргэлжлүүлэх шийдвэр гарсан.

Ингэснээр манай улсын гадаад худалдаа, экспортод эерэг нөлөө үзүүлж, богино хугацаанд төлбөрийн тэнцлээ сайжруулах, валютын нөөцөө нэмэгдүүлж эдийн засгийн хүндрэлээс гарах боломжтой болно” гэлээ.