Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн нотлох баримтуудыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд маргааш ч мөн үргэлжилнэ. 

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга "Пирамид-Орд" ХХК-тай холбоотой асуудлаар маргаашийн сонсголд гэрчээр дуудагдсаныг Хөгжлийн Банкийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэллээ.

Нотлох баримтыг шинжлэх сонсгол өнөөдрийн байдлаар 30 гаруй зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцээд байна.