Б.Хурцын бэр Э.Золзаяа: "Изинис Эйрвэйз” ХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан зээлийг "Зориулалтын бусаар зарцуулсан" гэдэгтэй санал нийлэхгүй
2023/01/20
Хөгжлийн Банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголын хоёрдугаарт ““Изинис Эйрвэйз” ХХК-тай холбогдох асуудлыг авч хэлэлцлээ.
Хөгжлийн Банкнаас “Изинис Эйрвэйз” ХХК-д агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулахад зориулж 22.9 тэрбум төгрөгийг олгожээ. Үүнээс 7.5 тэрбум төгрөгийг бусад банк дах зээлийг төлж хаахад зарцуулсан буюу зориулалтын бусаар зарцуулсан. Мөн 1.7 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа эсэх тухай Б.Энхбаярын асуултад “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Э.Золзаяа хариуллаа.
Тэрбээр “Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Зарцуулалттай холбоотой мэдээлэл дээрх тоонууд таарч байна. Харин зориулалтын бусаар зарцуулсан гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна.
Зориулалтын бус гэсэнд тодорхой тайлбар өгөх дүнгүүд байна. Тухайлбал, Богд банк руу гаргасан 4.2 тэрбум, Чингис хаан банк руу гаргасан 2.1 тэрбумын дүн байна.
Анхнаасаа Хөгжлийн Банкнаас бид зээл авахад зээлийн зарцуулалт нь өөрөө манай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх буюу онгоц, сэлбэг санхүүжүүлэх гэх мэт олон төрлийн зарцуулалтын зориулалтай зээл байгаа. Бид бүх зарцуулалтаа тухай бүрд нь банканд хандахад Хөгжлийн Банк өөрөө тэр гүйлгээг хийдэг байсан.
Богд банк руу гарсан зээл ямар холбогдолтой вэ гэвэл Хөгжлийн Банкнаас зээл авахаар хандсан байх үедээ “Изинис Эйрвэйз” ХХК Богд банканд зээлтэй байгаа ба зээлийг хаалгах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байсан. Үүнийг Хөгжлийн Банк зөвшөөрсөн. Энэ гүйлгээг Хөгжлийн Банк өөрөө хийсэн. Тэгээд Богд банканд байсан манай барьцаа хөрөнгийг шилжүүлж авсан байдаг.
Харин Чингис Хаан банк дахь "Сарнайх" ХХК-аар дамжуулж авсан зээл нь дараах утгатай.
Чингис Хаан банк нь "Изинис Эйрвейз" ХХК-д зээл өгөх боломжгүй гэсэн. Тэгээд Сарнайх ХХК-аар дамжуулж, 2.1 тэрбум төгрөгийн зээл авч, “Изинис Эйрвэйз” ХХК-д ашигласан. Үүнийгээ нотолсон. Яг ийм процесс явсан. Тэгэхээр зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тухайн үед бүх юмаа зөвшөөрлийн дагуу хийж байсан бөгөөд гүйлгээг нь Хөгжлийн Банкнаас гаргасан.
- Бадрах ойл ХХК гэж хэний эзэмшлийн ямар компани болохыг мэдэх үү?
- "Мэдэхгүй. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд “Изинис Эйрвейз” ХХК Хөгжлийн Банкнаас зээл авах үед миний бие санхүү хариуцдаггүй байсан. Нөгөө хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ Санхүү хариуцсан захирал байсан" гэв.
Түр хорооны дарга Б.Энхбаяр “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Э.Золзаяагаас гүйцэтгэх удирдлагын хамаарлын талаар тодруулж асуулаа.
- “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэ Сарнайх ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байна. Сарнайх компанийн 66 хувийг эзэмшдэг Ү.Сарнайг та таних уу, ямар хамааралтай вэ?
- Мэднэ. Манай нөхрийн ээж.
- Ү.Сарнай нь өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Батын Хурцын гэр бүлийн хүн. Батын Хурц нь таны хадам аав гэж ойлгож болох уу?
- Тийм ээ.
- Батын Хурц нь “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэтэй ямар хамааралтай вэ?
- Т.Эрдэнэ нь Батын Хурцын хамаатны дүү.
- Таны эзэмшил дээр "Экомогул" гэдэг компани бүртгэлтэй байна. Тус компанийн 30%-ийг Л.Элдэв-Очир эзэмшиж байна. Л.Элдэв-Очир нь таны аав мөн үү, мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Элдэв-Очир мөн үү?
- Мөн.
- Экомогул компанийн бусад хувьцаа эзэмшигчид нь таны хамаарал бүхий хүмүүс мөн үү, ямар хамааралтай вэ?
- Мөн. Миний төрсөн эгч дүүс.
ВИДЕО:
DR. PRADHAN · 2023/01/24
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Fabien · 2023/01/23
Хужаа хурц · 2023/01/20
Хужаа луухаан Хурцын бэр үү? Адилхан хятадын эрлийз царайтай авгай байна.Хятадын эрлийзүүд яаж ийгээд бие биенээ олоод суучихдаг гэдэг.