Энэ охин  Нийслэл хотноо 1978 оны дөрөвдүгээр сарын 20-нд Батмөнхийн гэр бүлд мэндэлсэн. Гэрэл зураг дээрх бяцхан охин бол дуучин МУГЖ Б.Сарантуяа. Тэрбээр  дунд сургуульд байхдаа ангийн найз Лхамаатайгаа хамтарч  "Мөнгөн харандаа” хамтлагт дуулж явсан. Тэд "Модерн Токинг”, "Битлз”-ийн дуунуудыг дуулдаг байсан юм.

Түүнд ард түмэн 20-р зууны манлай дуучин хэмээх алдрыг хүртээсэн  билээ. Манлай дуучин "Миний өдөр тутмын амьдрал төрсөн өдөр, Мартын найман шиг байдаг. Энэ бол урлагт хайртай Монголын ард түмний ач. Би тэдний эрх танхил дуучин шүү дээ. Иймээс энэ удаад өөрийгөө бус өрөөл бусдыг баярлуулъя гэж бодсон" хэмээж байсан удаатай.

 

Д.Ана