Найруулагч Н.Наранбаатар цолны найраа “нижгэр” хийжээ
2014/06/08
Жүжигчин Н.Наранбаатарыг танихгүй хүнгүй биз ээ. Монгол түмэнд "Драмын дөрөв" нэрээрээ танил болсон жүжигчин Эби, Амгаа, Боогийтой нийлж уран бүтээлийн андууд болсноос хойш ангийнхан нь Пара гэж дууддаг байснаар өнөөг хүртэл Пара гэж дуудах нь бий.
Түүний багын мөрөөдөл нь Гvррагчаа шиг л сансарын нисгэгч, том цагаан хөлгийн бvхээгт сууж тэнгэрээр дvvлэхийг хүсдэг байсан гэдэг. Харин дунд сургуулийн урлагийн vзлэгээр шог гараанд тоглоод л жvжигчин болохоор гэнэт шийдсэн хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан удаатай.
Тэрбээр соёл урлагийн их сургуулийг 1994-1998 онд жүжигчин, найруулагчаар төгссөн. Өдгөө УДЭТеатрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэмээн овоглогдох болсон. Түүнд "Монгол Улсын Төрийн Соёрхолт" цол хүртсэний хүндэтгэлийн хүлээн авалт өнгөрсөн сарын 30-нд болж тайз дэлгэцийн алдартнууд хүрэлцэн ирсэн нижгэр цолны найрыг хийжээ.
Уран бүтээлээс нь дурдвал, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө амталсан нулимс”, “Парисын дарь эхийн сүм” зэрэг жүжгээр театрын урлагийн шинэ илэрхийлэл, шинэлэг дэг тавилтыг бий болгож чадсан нэгэн.
Зочин · 2014/06/18
Үгүй ээ харин ч залуу хүн гэхэд драмын урлагт хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шүү.Ажил амьдралаа тэгш сайхан авч яваа одоо цагт ******ордсон ямарч үед өөрийнхөөрөө байж чаддаг сайн аав, хань, найруулагч гэж боддог шүү.Гадны болгоныг шүтсэн энэ үед ямагт монголоороо байж чадах хүн гэж дүгнэдэг дээ.Ёстой л монгол хүмүүжлээр хүмүүжсэн хүн байна гэж зурагтаар л харсан надад бүтээлээс нь ярианаас харагддаг юм аа.
Зочин · 2014/06/10
Насаараа урлагт зүтгэсэн энэ олон сайхан хүмүүсийн хажууд энэ цолыг авсан бхыг хархад харамсалтай юмдаа.Энэ нэр хүндтэй шагналуудыг хэт олноор нь чанаргүй бөөндөөд бх шиг санагдаж бна.
zochin · 2014/06/09
****dag gar uuriinhuu zohioj nairuulsan jujig duu baival bich deee Huulbarlaj hunii zohioo ****saar baiagad Turiin soyorhchdog genee