ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэр Ц.Ганзул нарт холбогдох хэргийг шалгаж байгаа
2023/01/25
Нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг өнөөдөр мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар түүний эхнэр Ц.Ганзул нарын хэргийг шалгаж байгаа юу?
-Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Манай байгууллагад гомдол мэдээлэл нь ирсэн шалгалтын ажиллагаа явагдаж байна.
-УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хэргийг шалгах ажиллагаа ямар шатандаа явж байна вэ?
-Хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсэг эрх бүхий албан тушаалтанд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага дээр хэргийг голчлон шалгаж байгаа учир тэндээс гол мэдээллээ авах нь зүйтэй. АТГ-аас нэгжлэг үзлэгийн ажиллагаанд оролцсон.
-Нүүрсний гэх хэргийн шалгалтын ажиллагаа хэр зэрэг явж байна вэ?
-Нүүрсний гэх тодотголтой хэргийг шалгах ажиллагаа 2022 оны арванхоёрдугаар сард эхэлсэн. Энэ хэрэгт холбогдуулан улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий хүнийг шууд болон шууд бусаар холбогдсон байж болзошгүй гэсэн байдлаар олон нийтэд мэдээлэл өгсөн.
Уг мэдээлэл өгснөөс хойш мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоо шууд энэ хэрэгт ийм хүн холбогдсон гэж хэлэх боломжгүй. Яагаад гэвэл АТГ нь уг хэрэгтэй холбогдох мэдээллийг Прокурорын байгууллагын зүгээс олон нийтэд зөвшөөрсөн хэмжээнд хүргэх ёстой.
Магадгүй Прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгсөн тохиолдолд дараагийн хэвлэлийн хурлын үеэр нэр бүхий албан тушаалтнуудын холбогдсон хэргийн талаар мэдээлэл өгөх боломжтой.
-УИХ-ын долоон гишүүнийг нүүрсний гэх хэрэгт холбогдуулан зарласан. Тухайлбал, НПГ-аас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан хэрэгт нэмэлт мэдээлэл өгнө үү?
-Саяхан Нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан гэдгээ хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр эрх бүхий албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээдэд холбогдох авлигын гэмт хэрэг илэрч байна.
Ha · 2023/01/31
Haltar nerendee taarsan haltar
DR. PRADHAN · 2023/01/29
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2023/01/26
Халтар чинь ерөнхийлөгчийн цавины бөөс биздээ