Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол Токио хотын Кокугикан сүмогийн ордонд өнөөдөр болж байна. Ийнхүү зодог тайлснаар Миягино дэвжээг өв залгамжлах аж.

Тэрбээр сүмо бөхийн дэвжээнээ 1,187 давж, 45 удаа түрүүлж байв.

Энэ үеэр түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ батламж, шилжин явах цомыг үүрд хадгалуулахаар гардууллаа.