Ч.Хүрэлбаатар: Б.Энхбаяраа нэг юм сайн ойлгоорой. 2020 оны шалгалтыг Б.Лхагвасүрэн бид хоёр зохион байгуулсан
2023/02/06
Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ.
Сонсголын үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Эдийн засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асуулаа.
-2021 онд хийсэн шалгалтын талаар Ч.Хүрэлбаатар сайдын тайлбарыг сонсъё. Яагаад гэвэл ажлын хэсгийн ахлагч танд танилцуулж байсан, энэ шалгалт албажаагүй, Хөгжлийн Банканд одоо байхгүй, Монголбанк албан бусаар хүргүүлж байсан гэх асуудлууд яригдаж байна. Үүнд тайлбар өгнө үү?
-2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд төрийн эзэмшлийн хувьцааг Сангийн яам руу шилжүүлсэн Засгийн газрын тогтоол гарсан. Ямар банк авч байгаа вэ гэдгээ бид нягталж үзэх шаардлага гарсан. Хөгжлийн Банкны тухай хуулийг үзэхээр 23.1.6-д Хөгжлийн Банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хоёр жил тутамд шалгалт оруулна гэж байгаа. Гэтэл 2020 онд шилжиж ирсэн. Шалгалт нь 2019 онд гарсан.
Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Үүнийг Монголын нийгэм мэдэх ёстой. Шалгалт ороод байдаг. Гэвч юу ч хийдэггүй. 2019 оны чанаргүй муу зээлээс эргэж 3.5 тэрбум төгрөг төлөгдсөн. Хэдэн их наядаар эргэж төлөгдөх ёстойгоос шүү дээ. Сангийн яамны хэлтсийн дарга Сонороор ахлуулсан ажлын хэсгийг шинээр хувьцаа эзэмшигч болж байгаа Сангийн яам зөвхөн өөрсдөдөө танилцуулахаар байгуулсан. Сангийн яам ажлын хэсэгт алдаа дутагдал байвал бодитоор нь гаргаарай, хамгийн гол нь юу хийх вэ гэдгээ сайн бич гэсэн. Ажлын хэсэг 108 хуудас тайлан хийгээд тогтмол надад танилцуулж байсан. Сангийн яаманд шилжиж ирснээс хойш үр дүн гаргахын төлөө ажилласан.
-Хөгжлийн банкны шалгалтын тайланг би Засгийн газарт тайлагнасан. Өөрөөр хэлбэл нуун дарагдуулаагүй гэж та олон нийтэд хэлсэн. Гэтэл Засгийн газарт түрүүн ярьсан 108 хуудас шалгалтын дүгнэлт биш Хөгжлийн Банкны танилцуулгыг танилцуулсан байна. Бид шалгалтын материалыг танилцуулаагүй гэж дүгнэсэн. Үүн дээр таны талбарыг сонсъё?
Засгийн газарт сайд танилцуулдаг. 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн шалгалтын удирдамжийг дахиад уншиж өгье. Авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтийн Сангийн яам, Монголбанкны удирдлагуудад танилцуулан гээд ажлын хэсгийн ахлагч нарт үүрэг өгсөн. Засгийн газар энэ шалгалтын дүнг, Хөгжлийн Банкны үйл ажиллагааны талаар танилцуулсан. Мөнхсүх даргатай хамтарсан баг очоод нийт 623 тэрбум төгрөгийн өрийг төлүүлсэн ч яг юу хийх ёстой юм бэ гэдгийг ажлын хэсэг надад гаргаж өгсөн. Тухайн үед Засгийн газарт танилцуулаад зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуул гэсэн чиглэл өгсөн.
-Та 108 хуудас материалыг Засгийн газарт танилцуулсан уу?
-Дахиад хэлье. Энэ ажлын хэсгийг Лхагвасүрэн бид хоёр байгуулж ажиллуулсан. Тэгэхээр энэ шалгалт агуулгаараа бид хоёрт танилцуулах ёстой. Энэ банк дээр ямар арга хэмжээнүүдийг авах ёстой юм бэ гэдгийг Сангийн яам, Монголбанк бодож шийднэ.
-Ерөнхий сайдад танилцуулаагүй юм байна. Та энэ асуудалтай холбоотой хуулийн байгууллагуудад бичиг явуулсан гэж үзүүллээ. Тэр бичигт 108 хуудас шалгалтын материалаа явуулсан уу?
-Энхбаяраа нэг юм сайн ойлгоорой. 2019 онд байгуулагдсан ажлын хэсэг Засгийн газраас байгуулагдсан. Тиймээс Засгийн газартаа тайлагнах ёстой. Энэ шалгалт бол Лхагвасүрэн бид хоёрт цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өгөх зориулалттай юм. Би бичиг явуулахгүй. Хөгжлийн Банкны ТУЗ-өөс явуулж байсан.
ВИДЕО
Зочин · 2023/02/07
Хүрэлбаатар аргагүй л мэргэшсэн хулгайч гэх нэрэндээ тохирсон хариулт өгөх гэж ядаж байна уу даа аан