Б.Энхбаяр: Та Төрийн ордонд таарчихаад намайг долоон үеэр нь харааж байна гэсэн...
2023/02/07
Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Сонсголын эхэнд хэлэлцэх асуудалд холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, НЗДТГ-ын Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Т.Оргил-Эрдэнэ тэргүүтэй албан тушаалтнууд гэрчээр дуудагдан ирсэн ба энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын хооронд дараах асуудал яригдсан юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Хөгжлийн банк, Чингис бонд гэхээр та сайн мэднэ. Эхлэхээс нь аваад таны мэдэлд байсан. 2011 оны сүүлээр манай улс гайхагддаж байсан. Эдийн засгийн болон нийгмийн хөгжил ч үсрэнгүй байсан шүү дээ. Энэ цаг хугацаанд Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Тухайн үед төсөв болон ТЭЗҮ нь тодорхойгүй хөтөлбөрт хөрөнгө оруулалт зарцуулсан байна. Монгол Улсын хөгжлийг татах төсөл тухайн үед байсан уу?
Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр:-Та намайг сонсголд ирсэнгүй гэж мэдэгдлээ. Би ирээгүй нь үнэн. Гэхдээ надад албан ёсоор мэдэгдээгүй. Миний нэр төрийг сэргээж өгөөрэй. Үүнийг бас шаардаж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Та гэрчээр ирсэн. Шаардлага хүргүүлэх юм байхгүй. Харин ажлын албанаас тодруулна. Та бидэнд хууль заахгүй. Та зөвхөн асуултад хариул аа. Та 2012 онд УИХ-ын гишүүдийн картыг сугалсан. Хөгжлийн банкыг эдийн засгийн хөгжлийн яаманд өг гэж шантааж хийсэн.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр:-Хурлын ирц хүрэхгүй. Ийм байдлаар явах юм бол Үндсэн хуулийн цэцэд хандахаас өөр аргагүй. Би нэг бус удаа сонгогдсон. Хуулиа мэднэ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Шантааж хийдэг, дэггүй явдаг үе чинь дууссан. Ингэж аяглахаа боль.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр:-11 хүнээс дөрөвхөн хүн байна. Ирц хангалтгүй байна. Асуултад хариулна аа. 2012 оны хагаст дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унасан. Тухайн үед хямралыг хохирол багатай даван туулах үүднээс Чингис бондыг босгосон. Бондын асуудлыг сайд болсноос хойш хэдхэн хоногт гаргаж тавьсан. УИХ-аас Засгийн газарт таван тэрбум ам.долларт хүрэх хэмжээний бонд гаргахыг зөвшөөрсөн. Түүний дагуу ажиллаж, Засгийн газрын 100 хоногийн дотор 1.5 ам.долларыг босгосон.
Дараа нь самурай бонд гэх зэргээр 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирсэн. Гаднаас мөнгө оруулж ирсэн. Түүнээс мөнгийг захиран зарцуулах эрх эдлээгүй. Хэрэв хөрөнгө оруулалт орж ирээгүй байсан бол Монголын эдийн засаг унах байсан. Хямралаас гарахын тулд бондууд үүргээ гүйцэтгэсэн. Хийсэн 371 арга хэмжээ бий. Бүгдийг нь дурдсангүй. Чингис бонд шиг дөрвөн хувийн хүүтэй мөнгө босоогүй. Хамгийн хямд нь байгаа шүү дээ. Чингис бондыг гаргаж ирснээр Монгол Улс унасан мэт үзэл суртлын мэдээлэл явж байна. Хэрвээ дулааны цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийгээгүй бол 2012, 2013 онд Улаанбаатарынхан хөлдөж үхэх байсан. Зам харгуй болон гудамж төслүүдэд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Богд-Уулын замыг нэрлэж болно. Хөгжлийн банкны санхүүжилтээр зам барьсан. Чингис бондоор анх удаа Монгол Улс хувийн онгоцтой болсон. Өмнө нь үргэлж түрээсэлдэг байсан. Бонд эргэн төлөгдөх нөхцөлтэй. Хамгийн ашигтай нь бэлэн мөнгөөр орж ирдэг.
Хүндээ байдаг юм. Төсөл нэртэй юмнууд Монголоор дүүрэн шүү дээ. Харин олон төсөл хөтөлбөрийг хангаж ажилласан Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатдаа баярлалаа. 2016 оноос хойш хардаж, сэрдэж амьдралыг нь үрж байна. Н.Мөнхбат өнөөдрийг хүртэл зээлийн байрандаа машингүй амьдарч байна. Н.Мөнхбат миний зөвлөх байсан. Дараа нь гудамж төсөл маш амжилттай хэрэгжсэн. Хотод зам тээврийн осол их байсан. Харин ч гудамж төслөөр энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдэгдсэн. Гудамж төслийг хүртэл орон нутагт хэрэгжүүлсэн.
Би хоёр жил сайд хийхдээ энэ бүх ажлыг амжуулсан. Харин танай ажлын хэсэг юу хийсэн юм бэ. Бүх сонсголдоо намайг урих ёстой. Бидэнгүйгээр сонсголоо хийсэн шүү дээ. Хөгжлийн банкаа ярьж байгаа бол Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга нараа хүртэл дуудах ёстой юм.
Ажлын хэсгийн дүгнэлт дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр та гарын үсэг зурсан. Харин бусад гишүүд нь зураагүй. Тэгэхээр таны ажлын хэсгийн шалгалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. Таны дүгнэлтийг хэт улстөржсэн буруу, зөрүү мэдээлэл ихтэй учраас нууцын зэрэглэлд оруулсан гэж Ч.Хүрэлбаатар сайд чинь мэдэгдсэн. Хэрвээ ил гарсан бол Монгол Улс дефолт зарлах байсан гэж хэлсэн. Би хууль зөрчсөн нэг ч үйлдэл гаргаагүй. Та нар нэг хулгайг нөгөөгөөр нь дарж байна. Үнэхээр айдас хүйдэстэй ард түмнээ амьдруулж байна шүү дээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Та Төрийн ордонд таарчихаад намайг долоон үеэр нь харааж байна гэж хэлсэн. Та санаж байна уу.
Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр:-Би хүн хараадаг хүн биш.
Нэг цаг асуулт, хариулт явсны эцэст Н.Батбаярын биеийн байдал муудан хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсголыг түр орхин гарав.
Сайд асан Н.Батбаяраас Чингис бондыг босгож, олон төсөл хөтөлбөрүүдэд үр ашиггүй зарсан талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр нар асуулт асуусан юм.
zochin · 2023/02/08
энэ Батбаяр гуайн хойд ээж Мөнхөө гуай бас УИХ-ын гишүүн, эмэгтэйчүүдийн холбооны дарга байсан санагдаж байна
irgen · 2023/02/07
Yaag unen, tanii duraaraa durgij, galzuu hun shig ayagladag uy ungursuun
Зочин · 2023/02/07
ичсэн хүн хүн ална гэгч болж дээ их галзуурсан даа муу өвгөн
Зочин · 2023/02/07
zochin · 2023/02/07
ene purtuna gej unen hulduu sumtai gardaa deer ni helgii bj olon ym yrihiig ni yaanaa
Ga · 2023/02/07
Haraalgaj baihdaa taarsan hudlaa popordog hun
Зочин · 2023/02/07
ДЭЭД ТЭНГЭРИЙН ЗАЙРАН