УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хориглов
2023/02/07
Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах саналыг энэ сарын 6-ны өдөр шүүхэд хүргүүлжээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцэж түүнд хилийн хориг тавих шийдвэр гаргасан байна.
Түүнийг "Тавантолгой" ХК-ний нүүрсний хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4-ийн 2.1, 2.2 дахь хэсгээр буюу хөрөнгө завшсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Хуулийн заалт:
17.4 дүгээр зүйл.Хөрөнгө завших
2.Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.