МУСТА, жүжигчин Г.Ундармаа сайн үйлсийг дэлгэрүүлэн түгээж байгаа билээ. Түүний санаачлагаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим" төсөл ажил хэрэг болж, олон хүний баяр талархалыг хүлээгээд байгаа гэдгийг уншигч та бүхэнд мэдэж байгаа. 

Гал цогтой жүжигчин бүсгүй маань этгээд сонин цуглуулгатай нэгэн. Тодруулбал, тэрбээр сандал цуглуулдаг юм байна. Энэхүү цуглуулганд нь хамгийн сүүлд хатагтай сандал нэмэгджээ. Энэ тухайгаа Г.Ундармаа "Эгчийнхээ сандалын цуглуулгыг 4 жил арвижуулж байгаа 5-р сургуулийн сурагч Солонгодоо баярлалаа. Өнөөдрийн өгсөн хатагтай сандал их таалагдлаа" хэмээн баярын сэтгэгдлээ найзуудтайгаа хуваалцжээ.

 

 

Д.Ана