Хөгжлийн Банкны гэх хэрэгт холбогдсон 80 хүний гэм бурууг шүүх хурал гуравдугаар сарын 2-нд товлогдлоо
2023/02/17
Хөгжлийн Банкны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хоёр дахь өдрийн хуралдаанаас 80 яллагдагч, дөрвөн хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлэв.
Ингээд гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагт товлон зарлалаа.
Хөгжлийн Банканд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай зохион байгуулсан юм.