АТГ-аас нүүрсний хэргийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

"Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 байна. УИХ-ын зарим гишүүнийг яллагдагчаар татсан" талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өглөө. 

  1. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт
  2. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
  3. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
  4. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  5. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан
  6. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна хэмээн нэрсийг зарлалаа.

Мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч байгааг тэрбээр тодотгов.

Нүүрсний гэх хэрэгт гурван байгууллагын мөрдөгчид ажиллаж байгаа. Нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд Эрүүгийн цагдаагийн албаны шалгаж байгаа хэрэгт одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан. Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа хэдий ч ажлын хэсэг явж байгаа учраас АТГ-ын мөрдөгчид уг хэргийг хамтран шалгаад явж байна” гэдгийг хэллээ.

Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Яллагдагч нарын албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байгаа аж.